Жүдочид айргийн тавд “хурдаллаа”

Хуучирсан мэдээ: 2013.09.01-нд нийтлэгдсэн

Жүдочид айргийн тавд “хурдаллаа”

-Жүдо бөхийн ДАШТ өндөрлөв-

Бразилийн Рио де Жанейро хотноо болсон 2013 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө /Өнөөдөр багийн ДАШТ болно/.

Энэ удаагийн ДАШТ-д 123 орны эрэгтэй 415, эмэгтэй 258 тамирчин дөрвөн өдрийн турш Рио де Жанейрогийн татамид хүч үзэв. Манай улсын хувьд эрэгтэй 10, эмэгтэй есөн тамирчин сойсноос нэг алт, нэг мөнгөн медаль хүртэж, гурван тамирчин тавдугаар байрт шалгарсан амжилтаар 123 орноос медалийн чанараар тавдугаарт эрэмбэлэгдлээ.

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жиндээ түрүүлж, дэлхийн аварга болсон. Ингэснээр М.Уранцэцэг монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн аварга болсон анхны эмэгтэй жүдоч болсон юм. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж, Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн болсон билээ.  М.Уранцэцэг Монголоос төрсөн анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч төдийгүй ДАШТ-нээс эх орондоо хоёр дахь алтан медалийг авчирлаа. Өмнө нь 2009 онд Голландад болсон ДАШТ-нээс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар аваргын алтан медаль хүртэж байсан юм.

Эрэгтэй:

Жин

Алт

Мөнгө

Хүрэл

-60 кг

Такато Наохиса /Япон/

Дашдаваагийн Амартүвшин /Монгол /

Ким Вонь-жинь /БНСУ/

Орхан Сафаров /Азербайжен/

-66 кг

Эбинүма Масаши /Япон/

Азамат Муканов /Казахстан/

Фүкүока Масааки /Япон/

Георгий Зантарая /Украйн/

-73 кг

Оно Шохэй /Япон/

Юго Легран /Франц/

Дирк ван Тишельт /Нидерланд/

Декс Элмонт /Нидерланд/

-81 кг

Лоик Пьетри /Франц/

Автандил Чрикишвили /Гүрж/

Иван Воробьёв /ОХУ/

Ален Шмитт /Франц/

-90 кг

Аслей Гонсалес /Куба/

Варлам Липартелиани /Гүрж/

Илиас Илиадис /Грек/

Кирилл Денисов /ОХУ/

-100 кг

Эльхан Мамедов /Азербайжен/

Хенк Грол /Нидерланд/

Лукас Крпалек /Чех/

Димитри Петерс /Герман/

+100 кг

Тедди Ринер /Франц/

Рафаэл Силва /Бразил/

Файсел Жабалла /Тунис/

Андреас Төлзер /Герман/

Эмэгтэй:

Жин

Алт

Мөнгө

Хүрэл

-48 кг

Мөнхбатын Уранцэцэг /Монгол /

Асами Харүна /Япон/

Шарлин ван Сник /Бельги/

Сара Менезес /Бразил/

-52 кг

Майлинда Келменди /Косово/

Эрика Миранда /Бразил/

Марен Крех /Герман/

Хашимото Юки /Япон/

-57 кг

Рафаэла Силва /Бразил/

Марти Мэллой /АНУ/

Влора Бедети /Словен/

Мирьям Ропер /Герман/

-63 кг

Ярден Жерби /Израйль/

Клариса Агбегнену /Франц/

Жевриз Эман /Франц/

Аника ван Эмден /Нидерланд/

-70 кг

Юри Альвеар /Колумб/

Лаура Варгас Кох /Герман/

Ким Поллинг /Нидерланд/

Ким Сон-Ёнь /БНСУ/

-78 кг

Сол Гён /БНАСАУ/

Маринда Феркерк /Нидерланд/

Майра Агуяр /Бразил/

Одри Чумео /Франц/

+78 кг

Идалис Ортис /Куба/

Мариа Суелен Алтеман /Бразил/

Тачимото Мэгүми /Япон/

И Жон-Онь /БНСУ/

Өнөөдөр 21:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхлэн 2013 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Монголын эрэгтэйчүүдийн жүдо бөхийн шигшээ Гүрж, Франц, Алжертай D хэсэгт сугалаа таарсан. Манай жүдочид эхлээд Алжерийн багтай учраа таарсан. Алжерийг ялсан тохиолдолд Гүрж, Францын ялсантай хэсгийн аваргын төлөө барилдах юм. 

Харин манай эмэгтэй жүдочдийн хувьд Куба, Алжер, Нидерландын багуудтай В хэсэгт сугалаа татсан. Монголын жүдогийн эмэгтэй шигшээ баг эхлээд хүчирхэг Кубын багтай барилдаж, ялсан тохиолдолд нөгөө хоёрын ялагчтай хэсгийн аваргын төлөө барилдана.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж