“Норовын намтар” жүжгийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

“Норовын намтар” жүжгийн нээлт боллоо

Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд хэрхэн орхигдож буйг харуулсан нэгэн бүтээл өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийлээ. Сургуулийн хүүхдүүд интернет тоглоомонд донтсоноос болж ямар сөрөг үзэгдэл бий болж буйг харуулсан сургамжит уран бүтээлийг зөвхөн хүүхэд багачууд бус эцэг, эхчүүдийг ч хүрэлцэн ирж сонирхохыг тус театрынхан урив. 

“Норовын намтар” хошин мюзикл жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд зохиосон “Норовын намтар” найраглалаас сэдэвлэн, шинэчлэн бичжээ. Уг жүжгийг есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд 14.00 болон 15.40 цагаас /нийт 8 удаа/ тус тус тоглох ба Монголд анх удаа тоглож буй үндэсний хэмжээний хүүхдийн сургамжит жүжиг гэдгээрээ онцлог юм.



Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж