Хүүхдийн мөнгөнд анхаарч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөнд анхаарч эхэлжээ

Ардчилсан намынхны санаачилсан Хүүхдийн мөнгийг иргэн бүртээ хувь хишиг хүртээх нэрийн дор, Хүний хөгжлийн сан руу төвлөрүүлэх болсон юм. Ингэснээр сар бүр, улирал тутамд олгогдож ирсэн Хүүхдийн мөнгө зогссон. Гэвч ард түмний шахалт, шаардлагаар Хүүхдийн мөнгийг сар тутамд олгоод явах нь инфляци хөөрөгдөхгүйн зэрэгцээ амьдрал ядуу олон өрхийн амьжиргаанд нэмэртэй тул ирэх сарын 1-нээс эхлэн үүнийг хүүхэд бүртээ олгоод явъя гэдэг саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт тавьсан ч одоо хэр нь шийдвэрээ гаргаагүй байгаа юм. Тиймээс Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг Хүүхдийн мөнгийг олгуулах тал дээр эрчимтэй ажиллаж эхэлжээ. Тэрбээр ирэх сараас эхлэн Хүүхдийн мөнгийг өгч чаддаггүй юм бол ядаж ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэн өмнөх шигээ өгүүлэхийг зорьж буй сурагтай.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж