Хүндэтгэдийн өргөөнд шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Хүндэтгэдийн өргөөнд шагнал гардуулав

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсний 87-н жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга, Барилгачдын холбооноос барилгын салбарт үр бүтээлтэй, хамт олноо хошуучлан ажилласан хүмүүсээ шагнаж урамшууллаа.

Барилгачдын холбооноос “Тэргүүний барилгачин”-гаар 14 хүн, “Хүндэт жуух бичиг”-ээр 5 хүн, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ”Хүндэт жуух бичиг” -ээр 6 хүн, “Тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 2 хүн, Аймгийн Засаг даргын нэрэмжит “Хүндэт тэмдэг”-ээр 3 хүн, “Жуух бичиг”-ээр 4 хүн шагналаа. Мөн барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Б.Ганзоригт “Эрх чөлөөний одон” гардууллаа.

Эх сурвалж: http://www.erdenet.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж