“Хөдөлбөл хөлс” төслийн дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Хөдөлбөл хөлс” төслийн дүн гарлаа

Өнгөрсөн өвлийн зудаар улсын хэмжээнд 8,4 сая толгой мал хорогдсон. Түүнээс 7,6 сая малын сэг зэмийг булж устгахаар болсон юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ОБЕГ хамтран энэ ажилд зориулж “Хөдөлбөл хөлс” тусгай хөтөлбөр боловсруулж хамгийн олон мал хорогдсон Өвөрхангай, Дундговь, Ховд аймагт хэрэгжүүлсний дүнг өнөөдөр танилцуулав.

Эдгээр аймгийн малчид хоёр сая гаруй малын сэг зэмийг булж устгажээ. Түүнд оролцсон 18600 малчин хөдөлсний хөлс болгож нийт 1,5 сая ам.долларын цалин авчээ. Нэг малчинд дунджаар 100 мянга гаруй төгрөг ногдсон аж. Бас зудыг хөдөлмөр зүтгэл, малч ухаан, сайн бэлтгэлээрээ хохирол багатай давсан 54 тэргүүний малчныг шагнаж урамшуулжээ. Тэд малынхаа 90-ээс дээш хувийг эсэн мэнд авч үлдэж чадсан байна.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж