400 сая ам.дол­ларын санхүүжилтийг хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

400 сая ам.дол­ларын санхүүжилтийг хийжээ

Зүүн чиглэлийн буюу Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын геологи, геодезийн судал­гааг хийжээ. Дээрх замын техникийн зөвлөхөөр Японы компани шалгарч, өнгөрсөн тавдугаар сараас ажлаа эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар зураг төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, энэ ажлын 27 хувийг гүйцэтгэсэн бөгөөд энэ жилдээ багтан зураг төслийн ажлаа хийж дуусгаад ирэх жилээс барилгын ерөнхий гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж ирэх жилийн дөрөвдүгээр сараас зүүн чиглэлийн ажлыг эхлүүлэх аж.

“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд энэ жилдээ багтаад Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн төмөр замын далангийн буюу газар шорооны ажлаа хийж байгаа бол зүүн чиглэлийн төмөр замын ажлын зураг төслийг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Одоогоор “Шинэ төмөр зам” төсөлд Чингис бондын хөрөнгөөс 400 сая ам.дол­ларын санхүүжилт хийгээд байгаа ажээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж