Аз хийморьтой дугаарууд худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Аз хийморьтой дугаарууд худалдаанд гарлаа

Намар бол хамгийн өгөөмөр, баян тансаг, аз хийморь дагуулсан улирал билээ. Тиймээс ч Юнител группын урамшууллын хур буусаар байна.

  • Хийморийн бэлгэдэл 86 шинэ дугаарлалтыг зөвхөн одоогийн хэрэглэгчиддээ зориулан худалдаалж байсан бол харин одоо хүссэн хүн бүхэн авах боломжтой боллоо. Наран мандахаас жаргах хүртэлх үйл, үйлдэл бүхнээ нар зөв тойруулан хийж, сайн сайхан бүхнийг даллан дууддаг та бүхэндээ зориулан 86 дугаарлалтаа өргөн барьж байна. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч сарын турш Facebook хэрэглэхэд дата үнэгүй, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч сар бүр 200MB авах бөгөөд бүртгэлийн хураамж 50%OFF болсныг дуулгахад таатай байна.
  • Хүмүүсийн хамгийн хайртай Dopin үйлчилгээний аз хийморь дагуулсан Азын мөнгөн дугааруудыг энгийн үнээр худалдаанд гаргалаа. Азтай шинэ хэрэглэгч нь өөртөө таалагдсан, өөрийн дуртай цифр орсон хүссэн АЗЫН МӨНГӨН ДУГААРАА ердөө 20,000 төгрөгөөр худалдаж авах боломжтой.

Dopin үйлчилгээний АЗЫН ШИНЭ МӨНГӨН ДУГААР дансандаа 5000 төгрөг, 30 хоногтой ба сүлжээндээ хязгааргүй үнэгүй, бусад сүлжээнд 35 төгрөгөөр ярина.

Урамшууллууд 9-р сарын 30 хүртэл үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж