Залуу эрдэмтдийн шилдэг бүтээлийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Залуу эрдэмтдийн шилдэг бүтээлийг шалгаруулна

Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбооноос нийгэм-хүмүүнлэгийн салбарт эрдэм шинжилгээний ажил хийж байгаа 35 хүртэлх насны залуу эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудаа дэмжих зорилгоор “Хүрэл тогоот-2013” шилдэг бүтээл шалгаруулах бага хурлыг ирэх сарын 18-нд зохиохоор болжээ. Тус бага хуралд хэл-утга зохиол, түүх-археологи, хууль-эдийн засаг-бизнесийн удирдлага, сэтгүүл зүй-олон нийтийн харилцаа, улс төр-социологи-философи, сэтгэл судлал-боловсрол-нийгмийн ажил гэсэн зургаан чиглэлээр оролцох боломжтой бөгөөд бүтээлийг ирэх сарын 7-ноос өмнө хүлээн авах ажээ. Оролцогч илтгэлээ монгол болон орос, англи хэлээр хэлэлцүүлж балах юм байна. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99866572, 99271307 дугаарын утсаар авах боломжтой бол та бүхэн тус бага хуралд оролцсоноор БШУ-ны сайдын залуу эрдэмтдэд олгодог “Грант” шагналын эзэн болох боломжтой юм.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж