Дугуйчин Т.Энхжаргал ДАШТ-нд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Дугуйчин Т.Энхжаргал ДАШТ-нд өрсөлдөнө

2013 оны дугуйн Ази тивийн АШТ-д амжилттай оролцон, алтан медаль хүртсэн ОУХМ Т.Энхжаргал Италид болох ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Өнөөдөр “Бодь Интернэшнл” компанийн хамт олон Т.Энхжаргалыг дэмжин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсч, мэргэжлийн дугуй гардуулж өглөө.
Монголын дугуйн холбооны шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Энхжаргал 2013 оны 3-р сард Энэтхэгт болсон Азий АШТ-аас алтан медаль хүртэж, Монголын дугуйн спортын түүхэн цоо шинэ хуудас нэмсэн билээ. Тэрээр энэ тэмцээнээс алтан медаль хүртсэнээр 2013 оны ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан юм.

Италид болох ДАШТ-д өрсөлдөх манай тамирчин энэ сарын 19-нд эх орноосоо мордох юм байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүн амын эрүүл амьдралын үндэс болсон спортын салбарыг дэмжин ажилладаг “Бодь Интэрнэшнл” компани нь спортын шилдэг тамирчидтай хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Тухайлбал, 2013 оны марафон гүйлтийн Ази тивийн аварга, Гавьяат тамирчин Б.Сэр-Одтой тус компани олон жил хамтран ажилласан билээ.

А.АЛТАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж