Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

Холливуд Монголд

Юнител группын Юнивишн компани Холливудын <Их Дөрвөл> студи хэмээгддэг Warner Bros. Pictures, Walt Disney Company, Universal Studios, Paramount Pictures –тэй албан ёсны түүхэн гэрээ үзэглэлээ. Ингэснээр дэвшилтэт технологийн үйлчилгээ,  басдээр нь кино урлагийн шинэхэн сор бүтээлүүд хийгээд бусад контентууд ч таны гарын аясаар зурагтын чинь дэлгэцээр хөврөх юм.

Дэлхийд нээлтээ хийсэн бүх шинэ кинонуудыг кино театраас буумагц нь IPTV операторуудын Видео сан буюу гэрээсээ кино, контент түрээслэн үзэх үйлчилгээгээр дамжуулан үзэгчдэд хүргэдэг жишиг бий. Үүний дагуу Юнивишнийн хэрэглэгчид Видео сангаасаа Холливудад хамгийн сүүлд бүтээгдсэн, шилдэг бүтээлүүдийг цаг алдалгүй, технологи өндөр хөгжсөн орны үзэгчдийн адил дуу, дүрсний өндөр чанараар, доорх давуу талуудтайгаар үзэх боломжтой болж байна.

Холливудаас ар араасаа ирэх олон киноны эхний ээлж болох The Great Gatsby (2013),G.I. Joe: Retaliation (2013), Star Trek Into Darkness (2013), World War Z (2013), Jack the Giant Slayer (2013), LEGO Batman: The Movie – DC Super Heroes Unite (2013) , 42 (2013) кинонуудөнөөдрөөс Юнивишнийн IPTVВидео санд нэмэгдэж, үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. Харин ирэх саруудад Pacific Rim (2013), Мan of Steel (2013), The Hangover Part III (2013) зэрэг шилдэг кинонууд нэмэгдэх юм.

Оюуны өмчийг хүндэтгэн ажилладаг Юнивишн компани цаашид Холливудын бусад нэр хүндтэй, шилдэг кино бүтээгч студиудтэй хамтран ажиллаж, киног бишрэн шүтдэг, киногоор “амьсгалдаг” кино сонирхогч олны мэлмийг мялаасаар байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж