&#34Blue&#34-гийн залуус Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

&#34Blue&#34-гийн залуус Монголд ирлээ

Бямба гаригийн үдэш Монголын залууст тоглолтоо хүргэхээр амлаад буй "Blue" хамтлагийнхан хэдхэн хормын өмнө "Чингис хаан" нисэх буудалд буулаа. Хамтлагийн залуус өнөөдөр 17.00 цагт ирэх байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг саатсан тул ийнхүү 22.40 цагт Улаанбаатар хотноо хөл тавьсан юм. Өнөөдөр үүрээр хамтлагийн тоглолтод ажиллах инженер, техникийн ажилтнууд, хөгжимчид Монголд ирсэн бол хамтлагийн гишүүд болох Данкан, Ли, Энтони, Саймон нар хамтлагийн менежер, дууны инженерийн хамт сая ирж буй юм.

Хамтлагийн залуус маргааш 13.00 цагт МҮХАҮТ-ийн дэргэдэх "Corporate Convention Center"-т сэтгүүлчидтэй уулзаж, Монголд хийх тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Харин үдэш нь Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын залууст хит дуунуудаас бүрдсэн шилдэг тоглолтоо хүргэхээр төлөвлөөд байна. Сануулахад, тоглолт 19.00 цагт эхлэх бөгөөд 17.30 цагаас эхлэн үзэгчид Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх боломжтой юм. Тоглолтын тасалбар тун цөөхөн үлдсэн бөгөөд маргааш Төв цэнгэлдэхийн хүрээлэнгийн гадна байрлах явуулын цэгүүдээр худалдаална. Үнийн тухайд 30000 ба 60000 төгрөгийн үнэтэй юм.

Маргааш үдэш "Blue"-гийн залуустай уулзацгаая.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж