Өмнөговь аймагт “Хавдрын эсрэг” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймагт “Хавдрын эсрэг” аян эхэллээ

"Хавдрын эсрэг үндэсний аян” энэ сарын 16-ны өдөр Өмнөговь аймагт нээлтээ хийлээ. Хавдар судлалын үндэсний төвийн санаачлагаар холбогдох байгууллауудтай хамтран уг арга хэмжээг энэ жил 3 дахь жилдээ амжилтттай зохион байгуулж байна. Энэхүү аян Өмнөговь аймагт зохион байгуулагдсанаар Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар орон нутгийн ард иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд оруулах, газар дээр нь эмчлэх юм. Аянд ХСҮТ-ийн Мэс заслын тасгийн эмч, анагаах ухааны доктор А.Болд  тэргүүтэй эмч мэргэжилтэнүүд Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн юм.      

Хавдрын эсрэг үндэсний аянаар өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд 3000 гаруй хүнийг үзлэгт хамруулсанаас хорт хавдрын урьтан өвчин илэрсэн 270 гаруй хүнийг эмчлэн эдгээжээ. Мөн сум, өрхийн болон аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч сувилагч нарт хавдраас урьдчилан сэргийлэх боломж, хяналт, оношилгоо эмчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулсан байна. Хавпрын эсрэг үндэсний аяны нээлтийн ажиллагаанд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, ЭМГ-ын дарга Ч.Баяржаргал, БОЭТ-ийн захирал Д.Энхмандах болон Хаан банкны хамт олон, бусад холбогдох албан тушаалтан, албан байгууллагууд оролцсон. Аяны нээлтийн үеэр байгууллагууд өөрийн уриатай оролцсон бөгөөд Хилийн 0131-р ангийн “Хайрыг түгээж хавдраас сэргийлье” уриа шилдэгээр шалгарсан юм. 

Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн төлөв байдал өөрчлөгдөж хотжилт амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр халдварт бус өвчнөөр өвчлөгсдийн тоо асар хурдацтай нэмэгдэж нийгэм, эдийн засгийн хөгжил, сая сая хүний амьдрал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна.  

Манай улсын хувьд хүн амын нас баралтын хоёр дахь том шалтгаан нь хавдрын өвчлөл болооод байгаа бөгөөд энэ нь жил ирэх тусам нэмэгдэж 75 хувь нь эмчлэгдэх боломжгүй хожуу шатандаа эмнэлэгт хандаж байна. Харин Өмнөговь аймгийн хувьд сүүлийн 5 жилийн байдлаар хавдрын өвчлөл 2,8 дахин нэмэгдэж, насны хувьд улам залуужих хандлагатай байна. Аймгийн Засаг даргын 2009 оны 09-р сарын 4-ний 514 тоот захирамжаар Өмнөговь аймагт хэрэгжүүлэх “Хорт хавдрын дэд хөтөлбөр”-ийг батлуулсан бөгөөд Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч мөн хавдрын талаарх заалтууд тусгагдсан орсон байдаг.   

 

Халдварт бус өвчин гэдэг нь хэн нэгнээс нөгөөд халдах биш харин тухайн хүний амьдрах хэв маяг, өдөр тутмын дадал хэвшил эрүүл бус зан үйлтэй холбоотой бий болж байдаг хэт таргалалт, чихрийн шижин, артерийн даралт ихсэх, тархинд цус харвах осол гэмтэлд өртөх, хорт хавдраар өвчлөх зэрэг өвчнүүдийг хэлдэг. Тамхи татах, архи уух, давс, сахар, өөх тосны хэрэглээг хэтрүүлэх, дасгал хөдөлгөөн бага хийх зэрэг нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн талаарх хүн амын мэдлэг хангалтгүй, тэдэнд эрүүл мэндийнхээ төлөө шийдвэр гаргах эерэг хандлага бүрдээгүй байна. Ялангуяа эрэгтэйчүүд залуу насны хүмүүст эрсдэлт зан үйлдээ өөрийн хяналт муу, өвчлөх эрсдэлийн талаарх мэдлэг дутмаг, эрүүл үедээ эмчид хандах зөв үзэл бодол төлөвшөөгүй байгаа нь дээрх өвчлөлүүдэд хүргэх шалтгаан болдог. Тиймээс хүн амд халдварт бус өвчин түүний дотроос хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс болох архи, тамхинаас татгалзах, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэж биеийн жингээ хэвийн байлгах, зохистой хооллох зэрэг эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйийг төлөвшүүлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгохын зэрэгцээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсанаар хавдрыг эрт үед нь илрүүлэх улмаар төгс эмчлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой гэдгийг хувь хүн, төрийн болон төрийн бус албан байгууллагууд онцгой анхаарч дорвитой үйл ажиллагаа хийх хэрэгтэй байгаа юм.    

С.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж