Э.Ням-Очир, О.Үйтүмэн, Ж.Чулуунбат нар барилдана

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Э.Ням-Очир, О.Үйтүмэн, Ж.Чулуунбат нар барилдана

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй сонгомол барилдаан, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 89 орны 800 гаруй тамирчин хүч үзэж буй юм. Тэмцээний хоёр дахь өдөр 60, 84, 120 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд Монголын шигшээ багийн тамирчин Э.Ням-Очирын хувьд /60 кг/ эхний тойрогт Тажикстаны бөх Николай Ноевтой, ОУХМ О.Үйтүмэн /84 кг/ Латвийн бөх Армандс Свирибулистэй, ОУХМ Ж.Чулуунбат Молдавын бөх Андрей Романовтой барилдана.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 55, 66, 96 кг-ын жингүүдийн барилдаанууд болж, медальтнууд тодорсон. Тэмцээний эхний өдөр “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Мандахнаран 66 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, 2007 оноос хойш медаль хүлээж байсан эрэгтэй чөлөөтийн медалийг эх орондоо авчирч, дасгалжуулагч багш нар, үзэгчдээ баярлуулсан билээ.  

2013 оны ДАШТ-ний эхний өдрийн барилдааны дүн:

Эрэгтэй

55 кг    /34 бөх барилдав/   

1. Хасан Рахими /Иран, ДАШТ-ний хүрэл медальт/
2. Амит Кумар /Энэтхэг/
3. Нариман Испарилов /ОХУ, Универсиад наадмын болон Европын аварга/
3. Сезар Акгуль /Турк, ДАТ-ний мөнгөн медальт/
…9. Эрдэнэбатын Бэхбаяр /Монгол/

66 кг    /40 бөх барилдав/  
 

1. Дэвид Сафарян /Армян/
2. Ливан Лопез Азкуй /Олимпийн наадмын болон ДАШТ-ий хүрэл медальт/
3. Ганзоригийн Манданнаран /Монгол/
3. Магомед Курбаналиев /ОХУ, Универсиад наадмын болон Дэлхийн залуучуудын аварга /

96 кг  /33 бөх барилдав/

1. Реза Яздани /Иран, дэлхийн аварга/
2. Хетаг Газюмов /Азербайжан, Олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн аварга/
3. Анзор Болтукаев /ОХУ/
3. Павел Олейник /Украин, европийн аварга/
…31. Доржхандын Хүдэрбулга /Монгол/

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж