100 буудалт даамын ДАШТ Монголд болно

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

100 буудалт даамын ДАШТ Монголд болно

Дэлхийн оюуны спортын наадмын үндсэн төрөл 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд цөөн хоног үлдээд байна.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх 10 дугаар сарын 1-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах тэмцээнд дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан дэлхийн шилдэг 16 тамирчин оролцож, “Дэлхийн аварга” цолны төлөө өрсөлдөх юм.

Дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 12 удаагийн домогт аварга Зоя Голубева (Латви) тэргүүтэй 10 орны тамирчид ирэх бөгөөд ОХУ-аас гурав, Монголоос гурав, БНХАУ-аас хоёр, Украйнаас хоёр, Голланд, Беларусь, Латви, Литва, Польш, Эстони улсаас тус бүр нэг тамирчин оролцох юм.

Монголын даамын холбоо эх орныхоо оюуны ирээдүйд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор хүүхэд, залуучуудын дунд даамын спортыг хөгжүүлэх, улмаар тамирчдаа тив, дэлхийд амжилт гаргахад нь дэмжих зэргээр сүүлийн жилүүдэд эрчимтэй ажилласны үр дүнд энэхүү спортыг сонирхон хичээллэгсдийн тоо 25,000-д хүрээд байгаа ажээ.

Тэмцээний албан ёсны мэдээллийг www.ulaanbaatar2013.com сайтаас хүлээн авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж