Ажлын хэсэг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг байгууллаа

Түгээмэл тархацтай ашигт малтмалын төслийг судлах ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж, үүний дараа нээлттэйгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдийг хэлэлцсэн юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүд дээр зарчмын санал зөрүүтэй санал байсан учраас ажлын хэсэг байгуулж, судлахаар болсон юм. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Батцогтоор ахалж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж