Африкийн хүн ам хоёр дахин өснө

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Африкийн хүн ам хоёр дахин өснө

Эмнэлгийн үйлчилгээний чанар сайжирч байгаа зэргээс үүдэн 2050 он гэхэд Африкийн улс орнуудын хүн ам хоёр дахин өсч 2,4 тэрбум хүн болох магадлал маш өндөр байна.

Хүн амын мэдээллийн товчооны мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтээр Африкийн Сахарын цөлөөс өмнөх газар нутгийн улс орнуудын хүн амын өсөлт хамгийн өндөр хурдтай байна. Одоо тэр бүс нь дэлхийн хамгийн ядуу орнуудаас бүрэлдэж буй.

Хүн амын өсөлтийн гол шалтгааны нэг нь  эдгээр бүс нутгийн эмэгтэйчүүд амьдралынхаа хугацаанд дундажаар таван хүүхэд төрүүлдэг  мөн төрөгсөдийн ихэнх нь насанд хүрэх боломжтой болсон явдал гэнэ. Мөн энэ бүс нутгийн соёл иргэншил, шашин нь  бараг тэр чигтээ гэр бүл төлөвлөлт ба жирэмслэлтээс хамгаалах  асуудалтай нийцдэггүй нь төрөлт өндөр шалтгаан болно гэж үзжээ.

Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын байнгын өсөлттөй бүсэд хүнсний хомсдолыг шийдэхэд боломжтой бүхнийг хийх хэрэг гарч эхэллээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж