Өнөөдөр Б.Анхбаяр, Ц.Энхжаргал, Э.Сумьяа барилдана

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Б.Анхбаяр, Ц.Энхжаргал, Э.Сумьяа барилдана

Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж буй сонгомол барилдаан, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөөр үргэлжилнэ.

Өнөөдөр эрэгтэй 74, эмэгтэй 48, 51 кг-ийн жингүүдийн барилдаан болно. Эрэгтэй 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт азербайжаны бөх Жабриал Хассановтой, 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт украиний бөх Мария Ливачтай, 51 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт вьетнамын бөх Ти Луа Нгуентэй барилдана.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж