Өнөөдөр С.Бямбацэрэн, Т.Мөнхтуяа, С.Батцэцэг барилдана

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Өнөөдөр С.Бямбацэрэн, Т.Мөнхтуяа, С.Батцэцэг барилдана

Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж буй сонгомол барилдаан, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр дөрөв дэх өдрөөр үргэлжилнэ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 59, 63 кг-ийн жингүүдийн барилдаан болно. 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хорооо/ нэгдүгээр тойрогт Хятадын бөх Хуечинь Зхонгтой, 59 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Польшийн бөх Анна Тереза Звиридовскатай, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг Венесуэлийн бөх Наталь Жозефина Греман Херрератай сугалаа таарчээ. С.Батцэцэгийн хувьд хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын бөх Елена Пирожковатай барилдах магадлал байна. Олимпийн гурван удаагийн болон дэлхийн долоон удаагийн аварга, Японы бөх Каори Очи нөгөө хэсэгт оржээ.

Дэлхийн 89 орны 800 гаруй бөх оролцож буй энэхүү тэмцээнээс манай тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай байна.

2013 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний гурван өдрийн барилдааны дүн:

        Эрэгтэй

55 кг

1. Хасан Рахими /Иран, ДАШТ-ний хүрэл медальт/
2. Амит Кумар /Энэтхэг/
3. Нариман Испарилов /ОХУ, Универсиад наадмын болон европийн аварга/
3. Сезар Акгуль /Турк, ДАШТ-ний мөнгөн медальт/
9. Эрдэнэбатын Бэхбаяр /Монгол/
    Энэ жинд 34 бөх барилджээ.

60 кг

1. Бекхан Гойгереев /ОХУ, Универсиад наадмын аварга/
2. Владмир Дубов /Болгар/
3. Баржанг Баржанг /Энэтхэг/
3. Масуд Эсмаельпур /Иран/
5. Энхсайханы Ням-Очир /Монгол/
    Энэ жинд 39 бөх барилджээ.

66 кг

1. Дэвид Сафарян /Армян/
2. Ливан Лопез Азкуй /Олимпийн наадмын болон ДАШТ-ний хүрэл медальт/
3. Ганзоригийн Мандахнаран /Монгол/
3. Магомед Курбаналиев /ОХУ, Универсиад наадмын аварга, дэлхийн залуучуудын аварга/
    Энэ жинд 40 бөх барилджээ.

74 кг

1. Жордан Барроуз /АНУ, олимпийн болон дэлхийн аварга/
2. Эзотоллах Акбари /Иран/
3. Рашид Курбанов /Узбек/
3. Али Шабанов /Беларусь/
29. Батчулууны Анхбаяр /Монгол/
    Энэ жинд 39 бөх зодогложээ.

84 кг

1. Ибрагим Алдатов /Украин, ДАШТ-ний хошой мөнгөн медальт /
2. Рейнерис Перес Салас /Куба/
3. Иштван Вереб /Унгар/
3. Эсхан Лашгари /Иран, олимпийн хүрэл медальт/
8. Оргодолын Үйтүмэн /Монгол/
    Энэ жинд 37 бөх барилджээ.

96 кг

1. Реза Яздани /Иран, ДАШТ-ний алт, хүрэл медальт, Азийн наадмын хошой аварга, Азийн аварга/
2. Хетаг Газюмов /Азербайжан, Олимпийн наадмын хошой хүрэл медальт, дэлхийн аварга/
3. Анзор Болтукаев /ОХУ/
3. Павел Олейник /Украин, европийн аварга/
31. Доржхандын Хүдэрбулга /Монгол/
    Энэ жинд 33 бөх барилджээ.

120 кг

1. Хажимурат Гацалов /ОХУ, олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга/
2. Ален Засеев /Украин/
3. Таха Акгуль /Турк, европийн хошой аварга/
3. Гено Петриашвили /Гүрж/
11. Жаргалсайханы Чулуунбат /Монгол/
    Энэ жинд 29 бөх өрсөлджээ.

Багийн дүн:

Нэгдүгээр байр  Иран, 46 оноо
Хоёрдугаар байр  ОХУ, 44 оноо
Гуравдугаар байр  Гүрж, 29 оноо
Наймдугаар байр  Монгол, 19 оноо

        Эмэгтэй

48 кг

1. Эри Тосака /Япон, ДАШТ-ний мөнгөн медальт, Универсиад наадмын аварга/
1. Карипо Кастилло /Венесуэль, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Алиса Лампе /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт, Пан Америкийн аварга/
3. Хью Ченг /БНХАУ/
9. Цогтбазарын Энхжаргал /Монгол/
    Энэ жинд 29 бөх барилджээ.

51 кг

1. Янан Сун /БНХАУ, ДАШТ-ний мөнгөн медальт, азийн аварга/
2. Эрдэнэчимэгийн Сумьяа /Монгол/
3. Со Сим Хьянг /БНАСАУ/
3. Анне Мария Жесика Макдональдс Бонди /Канад,  ДАШТ-ий хүрэл медальт/
    Энэ жинд 23 бөх барилджээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж