Монгол Ёс заншил : Дөрвөн бэрх

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Монгол Ёс заншил : Дөрвөн бэрх

Малын
шагайг цэвэрлэж, олноор нь цуглуулж хүүхдээ
тоглуулна. Уут дүүрэн шагайгүй айл өрх, шагайгаар тоглододггүй хүүхэд
гэж байсангүй. Шагайгаар малаа төлөөлүүлэн хүүхдээ малд дуртай, дөртэй
болгон хүмүүжүүлдэг.
Малчдын хүүхэд өдөр малаа хариулаад оройн
цагаар, бас цагаан сар зэрэг баяр ёслолын үеэр шагайгаараа тоглоно.
Дөрвөн бэрх орхиж аз хийморио шинжих, уралдаж дөрвөн бэрх орхих зэргээр
тоглохдоо морь, хонийг халуун хошуутай мал гэж илүү бэлгэшээдэг байв.
Дөрвөн шагайг баруун гартаа авч тэгш, зөөлөн талбайд орхино. Дөрвөн
шагай нь морь, хонь, тэмээ, ямаа дөрөв болж орхигдох нь ховор, хэцүү
бэрх байдаг учраас “дөрвөн бэрх” гэж нэрлэжээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж