Хамгаалагчид хийн буу ашиглан танхайрчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Хамгаалагчид хийн буу ашиглан танхайрчээ

Хийн буу ашиглан сүрдүүлсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн удаа гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн II хороонд автомашин шүргэлцсэнээс болж жолоочид нь маргалджээ. Маргааны үеэр ”Media Tech” ХХК-д хамгаалагч ажилтай 32 настай С гэгч залуу ОХУ-д үйлдвэрлэсэн хийн буу гаргаж, танхайрчээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаа нар уг үйлдлийг таслан зогсоож хэргийг шалгаж эхэлсэн байна.

Мөн Хан-Уул дүүргийн III хороонд иргэн О-г үл таних “Соната” маркийн автомашинтай хүн буу гаргаж айлган сүрдүүлээд зугтаалаа” гэж мэдээлсний дагуу шуурхай эрэн сурвалжлан “Илд бамбай” харуул хамгаалалтын албанд ажилтай 51 настай эрэгтэй Б нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн “WALTHER” хийн буу ашиглан танхайрсныг олж тогтоожээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж байгаа гэнэ. Энэ мэт байдлаар хийн бууг буруу зүйлд ашиглахгүй байхыг НЦГ-аас нийт харуул хамгаалалтын ажилтнуудад анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж