О.Ууганбаатар, Э.Энхбат нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.29-нд нийтлэгдсэн

О.Ууганбаатар, Э.Энхбат нар хүрэл медаль хүртлээ

Казахстаны Алматы хотноо болж буй жүдо бөхийн Гран при тэмцээний сүүлийн өдөр 81 кг-д О.Ууганбаатар, -100 кг-д Э.Энхбат нар хүрэл медаль хүртлээ.

Казахстаны Алматы хотноо болж буй жүдо бөхийн Гран при тэмцээнд 13 орны 152 жүдоч (эмэгтэй 63, эрэгтэй 89) эмэгтэй, эрэгтэй тус бүр долоон жинд өрсөлдлөө.

Монголын эрэгтэй зургаа, эмэгтэй нэг тамирчин зургаан жинд өрсөлдсөнөөс гурван хүрэл медаль хүртлээ. Мөн шагналт V-VII байранд дөрвөн тамирчин шалгарсан амжилтыг үзүүллээ.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр 78 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний медалийг хүртээд байсан бол өнөөдөр 81 кг-д О.Ууганбаатар, -100 кг-д Э.Энхбат нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хуваарь ёсоор өчигдөр эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг-ийн жингийн барилдаан болсон бөгөөд Монголын дөрвөн бөх дэвжээнд гарсанаас 73 кг-д Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртэж, мөн жинд Г.Одбаяр, 66 кг-д Б.Батгэрэл нар шагналт V байр эзлэв. 60 кг-д Г.Хэрлэн VIII байрт шалгараад байсан.

Өнөөдөр эмэгтэй 70 кг, -78 кг, +78 кг, эрэгтэй 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг жингийн барилдаан болж, Монголын жүдочдоос хоёр хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, -100 кг-д Э.Энхбат нар хүрэл медаль хүртэж, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Жавзмаа хүрэл медалийн төлөө Казахстаны бөхөд ялагдсанаар шагналт V байр эзлэв.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж