Мэргэжлийн моделиудын чансааг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн моделиудын чансааг тодорхойлно

Мэргэжлийн моделиудын дунд Монголд анх удаа “Miss and Model” фестивалыг зохион байгуулж байгаа ажээ. Энэхүү фестивалийн гол онцлог нь зөвхөн мэргэжлийн моделиуд оролцоно гэдгээрээ онцлог гэнэ.

 16-24 насны 170 см дээш өндөртэй мэргэжлийн моделиудын дунд дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдах тэмцээний эхний шатны шалгаруулалт есдүгээр сарын 30-нд буюу өнөөдөр “Андра модель” агентлагийн байранд болох юм.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Андра модель” агентлаг, “Мисс Монгол” аялал жуулчлалын холбоо ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “UBS Мusiс” телевиз, “Six” studio ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн тус тэмцээний шилдгийн шилдгүүд олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох юм байна. Тэргүүн байр “Miss Model of the World 2013”, хоёрдугаар байр “Top model of the World 2014”, гуравдугаар байр “Supermodel International 2013” тэмцээнүүдэд оролцох эрхийг хүртэх ажээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж