Дархан &#34эрүүл хот&#34-ын туршлага танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Дархан &#34эрүүл хот&#34-ын туршлага танилцуулав

Дархан хот 2000 оноос “Эрүүл хот” болохоор эхлүүлсэн хөтөлбөрийнхөө ололт туршлагыг, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын төлөөлөгчдөд  танилцуулах зөвлөгөөн хийлээ.

Зөвлөгөөнд Эрүүл Мэндийн Яам, аймгийн төр, захиргаа, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүлийг хамгаалах, соёлын салбарын 100 гаруй төлөөлөгчид оролцлоо. Аймгийн Иргэдийн Хурлын Дарга Ч.Цэндсүрэн, Засаг Дарга С.Насанбат нар, “Эрүүл хот” хөтөлбөрийг  хэрэгжүүлж ирсэн үе шатууд, үр дүн, дэлхийн хотуудын туршлагаас хэрхэн суралцаж байгаа талаараа зочид, төлөөлөгчдөд танилцуулжээ. Хөтөлбөрийн гол ололт нь өнгөрсөн 13 жилийн турш иргэдээ ая тухтай орчинд, эрүүл аж төрөх ёсыг сахин амьдруулахыг  эрхэмлэн, хүн амаа аюулгүй цэвэр хүнсээр хангахад анхаарчээ. Энэ зорилгын үүднээс жил дараалан бүтээн босгосон “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд залуус, ахмад настнууд нь амарч зугаалж алжаалаа тайлан, гаднаас ирсэн зочидоо дагуулан “Дархан-50” цогцолбор, “Найрамдал” талбай, “Бурхантай толгой”, “Морин хуур”-ын өндөрлөг дээрээ гарч хот орноо танилцуулдаг уламжлал нэгэнт хэвшил болжээ. Үүнийхээ үр дүнд хүн амынх нь эрүүл мэнд сайжирч, өвчлөл 18 хувиар буурч, дундаж наслалт 5 жилээр нэмэгдэв. Олсон амжилтыг нь үнэлэн Дархан хотыг 2010 онд Дэлхийн Хотуудын Холбоонд гишүүнээр элсүүлжээ. Энэ удаагийн зөвлөгөөнөөр Дархан хот нь агаарын бохирдлоо улам цэвэршүүлэх, “Хараа” голын бургасыг сэргээн тарьж, хотын ногоон бүсийг өрөгжүүлэх, саяхан шинээр тогтоосон түүхэн дурсгал, байгалийн үзэсгэлэнт газруудын замын чиглэл зургаараа, аялал жуулчлалаа улам хөгжүүлэх зорилт тавьснаа зочид төлөөлөгчдөд танилцууллаа.

О.Хишигсүрэн
(Дархан-Уул аймгаас мэдээлэв.)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж