Коби: Улирлын нээлтэд тоглохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Коби: Улирлын нээлтэд тоглохыг хүсч байна

“Лос Анжелес Лэйкерс” багийн супер од Коби Брайант NBA-гийн энэ улирлын нээлтийн тоглолт гэхэд бэртлээ эдгээн талбайд гарах хүсэлтэй байгаа гэнэ. Өнгөрсөн жил NBA-гийн плей-оффд “Голдэн Стэйт Уорриорз” багтай тоглож байхдаа гэмтсэн Кобигийн мэс засал амжилттай болж, одоо илааршихаа хүлээж байгаа юм. Одоогийн байдлаар Коби багийнхаа нөхдийн хамт хөнгөн бэлтгэл хийж байна.
 
“Би түргэн эдгэрч талбайдаа гарахыг хүсч байна. Талбайдаа тоглохын тулд бэртлээ түргэн эдгээх л үлдсэн. Би улирлын эхлэл гэхэд бэлэн байх ёстой. Миний бие сайжирч, хөнгөн гүйлт хийдэг болсон. Энэ бол сайны дохио” гэж өнгөрсөн бямба гаригт ярьсан байна.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж