40 жилийн турш үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

40 жилийн турш үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн

Орчин үед гарч байгаа бүтээгдэхүүн
тун удалгүй л үйлдвэрлэлтээс гарч дараагийн үедээ байраа тавьж өгдөг. Энэ хувь
заяа бараг бүх л бүтээгдэхүүнд байдаг гэхэд буруутахгүй. Гэвч тэр дундаас
онцгойрон үлдэх бүтээгдэхүүн байдаг.


Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам өсч зөвхөн цуглуулга байдлаар биш
ашиглах боломжтой байдаг бүтээгдэхүүнүүдийн нэг бол пянз тоглуулагч юм.

Linn LP-12 төрлийн пянз тоглуулагч нь одоогоос 40 жилийн өмнөөс үйлдвэрлэгдэж
ирсэн бөгөөд одоог хүртэл үйлдвэрлэл нь зогсоогүй байгаа аж. Linn пянз
тоглуулагчаас гадна CD тоглуулагч, өсгөгч,  касет тоглуулагч зэргийг мөн
үйлдвэрлэдэг байсан бөгөөд эдгээр бүтээлүүд нь цаг хугацааны аясаар
үйлдвэрлэгдэхээ болиж ашиглалтнаас гарсаар байхад LP-12 нь анх гарсан цагаасаа
хойш зогсолтгүй 40 жилийн турш үйлдвэрлэлтээс гараагүй байна.


Ийнхүү LP-12 нь цаг өнгөрөх тусам гаднах дизайны хувьд бага өөрчлөлт орж харин
доторх ажиллах зарчим нь анхныхтайгаа адил хэвээр байсаар байна. 40 жилийн
ойгоо тохиолдуулж 40 тусгай пянз тоглуулагч бэлдэж байгаа бөгөөд худалдан авсан
хүн бүрд 40 жилийн настай Highland Park-ын виски дагалдаж ирэх юм байна. Харин
энэ тусгай загвар нь 40000$ үнэтэй зарагдах юм.


Эх сурвалж:
http://intechmongolia.blogspot.com/
cnet.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж