АНУ, БНСУ батлан хамгаалах стратегийн гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ батлан хамгаалах стратегийн гэрээ байгуулав

АНУ-ын Пентагоны тэргүүн Чак Хэйгель болон Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Гван-жин тэргүүтэй албаныхан даваа гаригт Сөүл хотноо аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. Холбоотон орнуудын 45 дахь удаагийн батлан хамгаалахын зөвлөлдөх уулзалт энэ удаад Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний 65 жилийн ойтой давхцан зохиогдсоноороо онцлог болжээ. Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужин, үй олноор хөнөөх химийн зэвсгийн аюулаас Өмнөд Солонгосыг хамгаалах талаар стратегийн шинэ гэрээнд гарын үсэг зурсан байна. Түүнчлэн АНУ болон Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд нар хоёр орны хамтарсан арми дайны үеийн нөхцөл байдалд шилжих цаг хугацааны талаар дахин авч үзсэн гэнэ. Гэхдээ хоёр орны албаныхан дээрх асуудлуудаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж