Тайра Банкс шүүхэд зарга мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Тайра Банкс шүүхэд зарга мэдүүлэв

Саяхан дуучин Рианна “Topshop” дэлгүүрийг эзэмшдэг Их Британийн “Arcadia” компанийн эсрэг өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүйгээр футболкон дээр хэвлэж борлуулсан хэмээн шүүхэд зарга мэдүүлснээр 1.5 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болоод байгаа билээ. Тэгвэл загварын ертөнцийн нэр хүндтэй хүмүүсийн нэг супер модель Тайра Банкс Рианнагаас үлгэрлэж хиймэл үс үйлдвэрлэдэг 10 компанийн эсрэг шүүхэд 10 сая ам.долларын зарга үүсгэжээ. Тайра Банкс хиймэл үс үйлдвэрлэгч компаниудыг түүний зөвшөөрөлгүй нэр, зургийг нь ашиглаж бүтээгдэхүүнээ борлуулсан хэмээн Лос-Анжелесийн шүүхэд гомдол гаргаад буй гэнэ. Одоогоор Тайра Банксын гомдолыг авч хэлэлцэх шүүх хурлын тов хараахан тодроогүй байгаа ба юуны өмнө прокурорууд түүний 11 хуудас бүхий өргөдөл, гомдолтой танилцах ёстой аж. Ямартай ч шүүхийн шийдвэр Тайра Банксын талд гарвал тэрээр чамгүй хэмжээний мөнгийг халааслах юм.


Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж