Ш.Батхүү “Стандарт”-ыг залилсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Ш.Батхүү “Стандарт”-ыг залилсан уу?

“Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тарьсан хэрэгтээ цагдан хоригдоод байгаа. Түүнийг өнгөрсөн есдүгээр сард баривчилсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл хуулийнхан түүнийг наймдугаар сард баривчилсан гэнэ. “Хадгаламж” банкныхаа активаас тодорхой хэмжээний мөнгийг хувьдаа завшсан , “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан зэрэгт түүнийг буруутган шалгаж байгаа юм.

Харин  “Стандарт банкны зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийг өрөө төлөөгүй гэх үндэслэлээр арбитрын шүүхэд дуудаад байгаа бол хуулийнхан Ш.Батхүү бусдын гарын үсгийг хуурамчаар дуурайлгасныг олж тогтоосон гэх мэдээлэл хэвлэлцээр цацагдах болжээ. Тэгвэл “Стандарт” банкныхан “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгосон Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамч биш гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс энэ асуудлыг арбитрын шүүх шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаа бололтой.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж