ДАШТ-ий нээлтийг 400 гаруй мянган хүн гадна асарт үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий нээлтийг 400 гаруй мянган хүн гадна асарт үзжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагчдын мэдээлснээр Йоханнесбург хотын Soccer City цэнгэлдэхэд цугласан 90 мянган үзэгчдээс гадна 400 мянга гаруй хөлбөмбөгийн хорхойтнууд гадаа гудамжинд байрлуулсан асарт дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг үзэж сонирхсон байна. FIFA-гийн мэдээлснээр баасан гаригийн үдэш тэмцээнийг зохион байгуулагч Өмнөд Африк улсад 300 мянга гаруй хүн гадна талбайд нээлтийн тоглолтыг үзсэн бол Ром, Парис, Берлин, Сидней, Мехико болон Рио де Жанейро хотуудад нийт 100 мянга гаруй хүн гудамжинд байгуулсан асар, болон хүрээлэнд Өмнөд Африк болон Мексикийн багийн тоглолтыг үзсэн гэнэ. Тэдгээрээс Йоханнесбург болон Совето хотын хөгжөөн дэмжигчдийн хүрээлэнд 75 мянган хүн нэг дор цуглажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж