Kate Hudson гитарчин залууг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Kate Hudson гитарчин залууг сонгожээ

Холливуудын үзэсгэлэнт бүсгүй Kate Hudson ганц бие ээж болоод гурван
жилийн нүүр үзэж байгаа. Энэхүү хугацаанд түүнийг хэнтэй болзож, хэнийг
дараагийн нөхрөөрөө сонгох талаар шуугиан намдаагүй. Харин тэрбээр
өнгөрсөн долоо хоногт рок дуучин, гитарчин Matt Bellamy-гийн тоглолтыг
үзvэн ба дараа өдөр нь тэд хамтдаа байсан тухай “People" сэтгүүлд
бичжээ. Мөн тэднийг дотно байдалтай хамтдаа зугаалж, хоолонд орж, хосууд
шиг цагийг өнгөрүүлсэн тухай дурьдсан байна. Уг сэтгүүлд бичсэнээр
шаргал үст, үзэсгэлэнт бүсгүй Kate Hudson гитарчин залууг сонгож байгаа
ба түүний ганц бие амьдрал ийнхүү өндөрлөх байх хэмээн таамаглаж байгаа
аж.
Тэрбээр 2000 онд Америкийн алдарт “The Black Crowes” хамтлагийн
ахлагч, дуучин Chris Robinson-той гэрлэсэн ба тэд зургаан жил хамтдаа
амьдарч, Ryder Russell Robinson хэмээх хүүтэй болсон юм. 2006 онд түүний
нөхөр салах өргөдлөө өгч, 2007 оны аравдугаар сард хосууд хамтын
амьдралдаа цэг тавьсан билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж