Ш.Батхүүгийн өрийг Засгийн газраас нэхжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Ш.Батхүүгийн өрийг Засгийн газраас нэхжээ

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүй гэх   Ш.Батхүүд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж   байгаа. Тэрээр өөрөө  ТӨХ болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар  үйлдсэн  гэж мэдүүлж байгаа ч гарын үсэг хуурамч эсэхийг эцэслэн тогтоогоогүй  байгаа аж. Тэгэхээр Ш.Батхүү хэргээ хүлээсэн байлаа ч Монгол Улс 140  гаруй сая ам.долларын өрөнд орох дээрээ тулаад байгаа гэнэ. Учир нь Өмнөд Африкийн “Стандарт” банк Ш.Батхүүд  зээлсэн мөнгөө Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилжээ. Учир нь тус банкныхан “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж зээл олгохдоо  хуурамч бичиг баримтыг үндэслээгүй гэж мэдэгдэж байгаа юм байна. Тиймээс ганц Ш.Батхүүгийн мэдүүлгээр хэргийг шийдвэл  Засгийн газар өрөнд унаж, харин цаад эзэд болох  "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан  Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар  хэрэгт холбогдолгүй болж үлдэх юм.

Хуулийн байгууллагаас гарын үсгийг хуурамч эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байгаа аж. Хэрэв дүгнэлт гарвал Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын эрхийг  түдгэлзүүлэх асуудлаар цэцэд хандаж магадгүй байна.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж