Хотын мээр нөөцийн мах худалдаалах захирамжаа гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Хотын мээр нөөцийн мах худалдаалах захирамжаа гаргажээ

Нөөцийн мах бэлтгэх ажилд долоон компани оролцож,  махаа бэлтгэж эхэлсэн. Гэсэн ч одоо хэр нь худалдаанд гаргаагүй байна. Учир нь нэг кг-ыг нь хэдэн төгрөгөөр , хаана, хэзээнээс эхэлж  худалдах тухай захирамжаа Хотын дарга гаргаагүй учир ийн хойшлогдсоор байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Г.Мөнхбаяр захирамжид гарын үсгээ зурсан юм байна. Одоо нөөцийн мах худалдаалах ажлыг эхлүүлэх  хууль эрх зүйн үндэс тавигдсан учир Махны холбооныхон ажилдаа орлоо. Нийслэлчүүдийн хэрэгцээнд энэ жил үхрийн мах нөөцлөөгүй бөгөөд 2000 тонн хонины мах, 700 тонн ямааны мах нөөцөлсөн юм. Энэ сарын 15-наас нөөцийн махыг худалдаанд гаргах бололтой. Одоогоор нэг кг хонь, ямааны  махыг хэдэн төгрөгөөр худалдаалах шийдвэр гараагүй байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж