“Нийслэлийн өдөр”-ийн хямдрал

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

“Нийслэлийн өдөр”-ийн хямдрал

Аравдугаар сарын 29-нд улаанбаатарчууд “Нийслэлийн өдөр”-өө тэмдэглэнэ. Гэхдээ энэ өдрийг өмнөх жилүүдийнхнээс шинэлэг тэмдэглэх гэж байгаагийн нэг хэлбэр нь Чингисийн талбайд зохион байгуулах нэгдэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” худалдаа байх аж. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэхүү санаачилгыг гаргасан бөгөөд хотын даргын уриалгыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 50 орчим аж ахуйн нэгж дэмжин оролцохоор бол нийслэлийн ойн өдөр хямдралтай худалдаа, сайн үйлсийн ажил зохион байгуулахаар болсон байна.

“Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” худалдаа зөвхөн Чингисийн талбайд ч бус Хан-Уул дүүрэг дэх “Яармаг” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, “Дүүхээ” төвийн талбай, Баянгол дүүргийн Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төв талбайд, Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд нэгэн зэрэг явуулах ажээ.

Хямдралтай худалдааны үеэр дотоодын бизнес эрхлэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүндээ хямдрал зарлана. Тухайлбал Чингисийн талбайд“Номин тав трейд” ХХК хүнсний бус бараандаа 30% хямдрал зарлахаа мэдэгдсэн бол “ВSВ сервис” ХХК цахилгаан бараа, компьютерийн  худалдаандаа мөн хямдрал зарлахаар болжээ. Мөн “Дархан нэхий” ХК нэг хүнийг  “Нийслэлийн азтан”-аар шалгаруулж, гадна  зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий олгох бол “Таван богд интернэйшнл”, “Махмаркет”, “Дэвшилтрейд” ХХК-иуд ч хэрэглэгчдэд зориулсан хөтөлбөр, хямдрал зарлах гэнэ. Тэр байтугай хотын “төрсөн өдөр”-өөр төв талбайд үсчид ажиллах юм байна.

Нийслэлийн иргэд, үйлчлүүлэгчид та бүхнийг хотын төв талбайд анх удаа зохион байгуулж буй хотын супер хямдралтай худалдаанд урьж байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж