“Рома” багийг хэн зогсоох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

“Рома” багийг хэн зогсоох вэ?

Италийн “Серие А” лигийн 2013-2014 оны улирлын аравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт лигийг тэргүүлэгч “Рома” талбайдаа “Киево” хүлээн авч, 1:0-ийн харьцаатай хожлоо. “Рома” багийг хэн зогсоох вэ? Энэ асуултыг хариулах баг одоогоор Италийн “Серие А” лигт алга. Мөнхийн хотын баг “Рома” аравдугаар тойрогт хожсоноор улиралд нэг ч хожигдоогүй, тэнцээгүй гэсэн гайхамшигтай цувралаа үргэлжлүүллээ. Энэ тоглолтын 67 дэх минутад Марко Борриелло гурван онооны, арав дараалсан хожлын гоолыг оруулсан байна. “Рома” арван тойргийн дараах байдлаар өрсөлдөгч багуудынхаа хаалганд 24 гоол оруулж, ердөө ганцхан гоол оруулсан гэсэн “сүрдмээр” амжилт үзүүлж байна.

Италийн “Серие А” лигийн энэ улирал эхэлснээс хойш “Рома” багийн хаалганд “Парма”-гийн довтлогч Жонатан Биабианы цорын ганц гоол оруулаад байна.

Дараагийн тойрогт “Рома” Италийн Турин хотын “Турин” багийн талбайд зочилно. “Турин” “Рома” багийг зогсоож чадах уу? Энэ асуултын хариу ирэх Ням гаригийн шөнө /XI.4/ гарах учиртай.

“Серие А” лигийн аравдугаар тойргийн дүн:

  • Атланта 1:1 Интер
  • Кальяари 0:3 Болонья 
  • Фиорентина 1:2 Наполи 
  • Женоа 1:0 Парма 
  • Хеллас Верона 2:0 Сампдория 
  • Ювентус 4:0 Катания 
  • Ливорно 3:3 Турин 
  • Милан 1:1 Лацио 
  • Сассуоло 1:2 Уденезе 
  • Рома 1:0 Киево

Италийн “Серие А” лигийн арван тойргийн дараах байдлаар,

  1. Рома – 30 оноо
  2. Наполи – 25 
  3. Ювентус – 25 
  4. Интер – 19 
  5. Хеллас Верона – 19
  6. Фиорентина – 18 
  7. Лацио – 15 
  8. Уденезе – 13 
  9. Аталанта – 13
  10. АС Милан – 12
  11. Парма – 12
  12. Турин – 11
  13. Женоа – 11
  14. Кальяри – 10 
  15. Ливорно – 9
  16. Сампдория – 9
  17. Болонья – 9
  18. Катания – 6 
  19. Сасуоло – 6 
  20. Киево – 4 оноотой байна.

Мэргэн буучийг жагсаалтыг есөн гоол оруулсан “Фиорентина” багийн Жузеппе Росси тэргүүлж, долоон гоолтой Алессио Черчи /Турин/ хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин зургаан гоол оруулсан Карлос Тевес /Ювентус/, Родриго Паласио /Интер/ тэргүүлэгчдийн араас нэхэж буй.

Аравдугаар тойргийн тоглолтод Андреа Пирло Италийн “Серие А” лигт 23 дахь удаагаа хаалттай цохилтоос гоол орууллаа. Ингэснээр Италийн “Серие А” лигийн чөлөөт “цохилтын мэргэн бууч”-ийн хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.

“Серие А”-гийн түүхэн дэх чөлөөт цохилтын мэргэжилтнүүд:

  1. Шиниша Михайлович /Серби/ –  28 гоол
  2. Андреа Пирло /Итали/ – 23 гоол 
  3. Алессандро Дель Пьеро /Итали/ – 22 гоол  
  4. Роберто Бажжио /Итали/ – 20 гоол
  5. Жанфранческо Зола /Итали/ – 20 гоол  

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж