Завханд шатар тоглохгүй сурагч үлдээгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.02-нд нийтлэгдсэн

Завханд шатар тоглохгүй сурагч үлдээгүй

Боловсрол, шинжлэх ухааны яам  "Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх урт хугацааны зорилт тавин ажиллаж байгаа.

Энэ ажлын хүрээнд нийт сургууль цэцэрлэгүүд тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагаа хэвлэлийнхэнд мэдээллээ.    

Тухайлбал  Завхан аймаг гурван тулгуурт бодлого хэрэгжүүлсэн. Үүнд шатар, морин хуур, компьютерийн дугуйлан хичээллүүлсэнээр Завхан аймгийн сургуулийн нийт сурагчид шатар тоглож сурсан байна. Харин Хөвсгөл аймгийн хувьд,  хичээлээс хоцрогдсон сурагчдад тусгай хөтөлбөрийн дагуу хичээл орсон. Үүний үр дүнд сурагчдын сурлагын амжилт ахисан гэдгийг орон нутгаас ирсэн мэргэжилтнүүд хэлсэн.

Хүүхдийг хөгжүүлэхэд багш нарын үүрэг оролцоо чухал. Тиймээс 2012-2013 оны хичээлийн жилд нийт 21 аймгийн 32,000 багшийг сургалтанд хамруулсан. Мөн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй технологи” сургалтанд 24,700 багш оролцсон гэдгийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаа өчигдөр болсон хэвлэлийн хуралын үеэр онцолсон юм. БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан хэвлэлийн хуралд нийт 21 аймгийн боловсролын газрын мэргэжилтнүүд оролцлоо.

Н.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж