АПУ компани дэлхийн шилдэг технологийг нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

АПУ компани дэлхийн шилдэг технологийг нэвтрүүллээ

Хүнсний манлай үйлдвэр АПУ компани дэлхийн стандартад нийцсэн, хамгийн орчин үеийн техник технологи бүхий шар айрагны шинэ үйлдвэр болон бүрэн хэмжээний автомат агуулга болох АПУ Ложистик төвийнхөө нээлтийг хийлээ. Уг нээлтийн ёслолд МУ-ын ерөнхийлөгч асан Н.Багабанди, ХБНГУ-аас Монгол уласд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Gerhard Thiedemann тэргүүтэй гадны төлөөлөгч нар болон Монголын, улс төр, бизнесийн салбарынхан оролцлоо.

АПУ компани нь бүтээгдэхүүний чанарыг дээдлэн, Олон Улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхийн төлөө үйлдвэрийн бүхий л шат дамжлагад чанарын хяналтын системийг үр дүнтэй хэрэгжүүлэн ажилладаг билээ. Пивоны үйлдвэрийн түүхэнд хийсэн хамгийн сүүлийн шинэчлэлт болох “Шинэ пивоны үйлдвэр”-ийн төслийг 2012 онд эхлүүлсэн бөгөөд ийнхүү шингэн хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч KRONES компанийн хамгийн орчин үеийн, бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтанд орууллаа.

Тус үйлдвэрийн давуу талуудаас дурдвал Үйлдвэрлэлийн бүх дамжлага бүрэн автомат удирдлагаар явагддаг, бүтээгдэхүүний чанар найдвартай, хүнсний аюулгүй байдлын шаардлага  бүрэн хангагдсан,  Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн  шаардлагын дагуу  чанах цехэд буцалгалтаас  ялгарсан уурын энергийг Энерги хадгалах саванд хуримтлуулан эргүүлж ашигладаг, илүүдэл  халуун усыг холих тогооны халаалтын процесст  ашиглах Equiterm технологийг нэвтрүүлснээр уурын зарцуулалтыг 30 орчим хувиар бууруулсан, Ариутгал цэвэрлэгээнд ашигладаг химийн бодисын зарцуулалтыг хамгийн бага хэмжээнд байлгах үүднээс хуримтлуулагч савнууд суурьлуулан дахин ашигладаг, хөдөлмөр хамгааллын нөхцөл илүү сайжирч шаардлагатай цэгүүдэд зориулалтын душнуудыг байршуулсан, Үйлдвэрээс гарч буй хаягдал хөрөнгө, шүүлтийн материал кизельгурыг хураан авч хатуу хаягдал болгон зайлуулснаар хаягдал усны бохирдлын хэмжээг бууруулсан  гэх давуу талуудтай бол бүрэн автомат агуулах нь Монголдоо анхдагч төдийгүй Азидаа цөөхөнд тооцогдох шингэн хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч KRONES компанийн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүтсэн бүтээн байгуулалт юм.

Хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдалд бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд материалаас эхлээд үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлага чухал байдагтай адил бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт гэдэг мөн чухал зүйл байдаг билээ. Тэгвэл өнөөдөр АПУ компани энэхүү бүрэн автомат агуулга бүхий АПУ Ложистик төвөө нээснээр хэрэглэгч бид нар илүү найдвартай, эрүүл ахуйн баталгаатай, сэтгэл ханамжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээр боллоо.

Монхангай группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн:

Өнөөдөр АПУ компаний шинэ шар айрагны үйлдвэртэй танилцлаа. Бүтээгхүүний чанарт санаа зоволтгүй, хэрэглэгч нарын эрэлт хэрэгцээнд нийцхүйц хүчин чадалтай ийм сайхан үйлдвэр нээлтээ хийсэнд харилцагч компаний зүгээс маш их баяртай байна. Ингээд АПУ компаний хамт олонд  цаашдын ажилд нь амжилт хүсье.

Витафит группийн Гүйцэтгэх захирал С.Болорсайхан:

АПУ компаний шинэ бүтээн байгуулалт, шинэ үйлдвэртэй танилцаад сэтгэгдэл өндөр байна. Үнэхээр их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шингэсэн том бүтээн байгуулалт болсон байна. Монголын шингэн хүнсний салбарт ийнхүү дахин нэг шинэ үйлдвэр нэмэгдэж байгаад үйлдвэрлэгч хүний хувьд талархалтай байна.








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж