Сэтгэл санаа улирлын шинжтэй өөрчлөгддөг

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Сэтгэл санаа улирлын шинжтэй өөрчлөгддөг

via Сэтгэлзүйн
Боловсрол сэтгүүл


Өвлийн улиралд хүн өдрийн цагаар нойрмоглож, их идэж, сэтгэл санаагаар унах
тохиолдол илүү их байх магадлалтай. Үүнийг Seasonal Affective Disorder буюу SAD
– "сэтгэл санааны улирлын шинжтэй өөрчлөлтийн хам шинж" гэж нэрлэдэг.
Энэ нь "меланопсин" гэгч пигмент ялгаруулдаг генитэй холбоотой байж
магадгүй гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлжээ. Өдрийн цагт гэрлийн нөлөөнд
нүдний торлог бүрхэвчний эсүүд энэхүү пигментийг ялгаруулдаг ажээ. Эдгээр эсүүд
нь гэрэлд хариу үйлдэл үзүүлэх үүрэгтэйгээс гадна хүний "байгалийн
цаг" болон сэтгэл санааны байдлыг тодорхойлдог юм байна. Энэхүү хам шинж
илэрсэн тохиолдолд ихэвчлэн гэрэлд илүү удаан хугацаагаар байх аргуудаас
хэрэглэдэг ажээ. – Meir H. Kryger, M.D.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж