Ronaldo-гийн шинэ найз охин хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Ronaldo-гийн шинэ найз охин хэн бэ?

Португалийн хөлбөмбөгчин, супер од Cristiano Ronaldo олон охид, бүсгүйчүүдтэй нэр холбогддогоороо “алдартай”. Өмнө нь тэрээр Paris Hilton, Kim Kardashian нартай ч амрагийн холбоотой байсан. Хөлбөмбөгчин залуу энэ удаа Оросын загвар өмсөгч Ирина Шайкийг найз бүсгүйгээрээ сонгожээ. Өдгөө “Armani” брэндийн моделиор ажилладаг 24 настай Ирина 2007 онд “Sports Illustrated” сэтгүүлийн усны хувцастай хувилбарын нүүр хуудас дээр зургаа авахуулж байсан. Мөн тэрбээр одоо тансаг зэрэглэлийн дотуур хувцасны “Intimissimi” брэндийн нүүр царайгаар ажилладаг юм. “Хөлбөмбөгчин залуу энэ удаад өөртэйгээ ижил төстэй найз бүсгүй сонгожээ. Учир нь тэдний хэн, хэн нь нэг их олон хувцас өмсөөд байдаггүй” гэж зарим сайтуудад “доогложээ”. Бид Cristiano Ronaldo-г Emporio Armani-ийн дотуур хувцасны нүүр царай гэдгийг мэдэх билээ. Харин түүний шинэхэн найз охин Ирина Шайк “Armani Exchange” брэндийн дотуур хувцасны шинэ нүүр царай болоод байгаа юм.

Сонирхуулахад, Cristiano өмнө нь загвар өмсөгч найз бүсгүйтэй байсан бөгөөд тэр нь Испанийн загвар өмсөгч Nereirda Gallardio байсан аж.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж