“ЛА Лэйкерс” сүүлийн мөчид хожлоо

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

“ЛА Лэйкерс” сүүлийн мөчид хожлоо

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн талбайд өнөөдөр гурван тоглолт боллоо. NBA-гийн шилдэг тоглогч Дуэйн Уэйд өнөөдөр 29 оноо авч, найман сарын дараа 20-оос дээш оноо авлаа. Мөн өнөөдрийн хамгийн оргилд мөч “Лос Анжелес Лэйкерс” багийн Стив Блэйк цаг дуусахтай зэрэгцэн гурван онооны шидэлтээ амжилттай болгож, “Хьюстон Рокетс” хожсон үйл явдал байлаа. Үндсэн цаг дуусахаас 10 секундын өмнө “Лэйкерс” 98:96-ийн харьцаатай хожигдож байсан. Гэсэн ч Стив Блэйк тодорч, гурван онооны шидэлт амжилттай болгосноор өрсөлдөгчөө хожлоо.

Өнөөдөр болсон тоглолтуудын талаар товчлон хүргэе. 

Майами Хит 102:
97 Лос Анжелес Клипперс

Өнгөрсөн жилийн NBA-гийн аварга “Майами Хит” талбайдаа “Лос Анжелес Клипперс” багийг 102:97-ийн харьцаатай хожлоо. Энэ тоглолтод “Майами Хит” багийн ахлагч Дуэйн Уэйд 29 оноо, долоон оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн. Уэйд өнгөрсөн гуравдугаар сараас хойш 20-оос дээш оноо аваагүй байсан юм. Найман сарын дараа ийнхүү Уэйд шилдэг тоглолтоо тун сайн хамгаалалтаа багийн эсрэг авч чадлаа.

Мөн “Хаан” ЛеБрон Жэймс 18 оноо, Крис Бош, Рэй Аллен нар 12 оноо авч, багаа хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Харин талбайн зочин “Лос Анжелес Клипперс”-ийн Блэйк Гриффин 27 оноо, 14 удаа самбараас бөмбөг багаа тэргүүлсэн. Мөн Ж.Ж. Редик 15, Жаваль Кроуфорд 14 оноо авч, Деандре Жордан 11 оноо, 14 удаа самбараас бөмбөг авч, сайн тоглосон ч өнгөрсөн жилийн аваргуудыг талбайд нь барсангүй. “ЛА Клипперс” багийн Крис Пол 11 оноо, 12 удаа оновчтой дамжуулалт өгч, “дабль дабль” хийсэн. Гэсэн ч энэ үзүүлэлт нь “Майами Хит”-ийг хожих хэмжээнд байж чадсангүй. 

Денвер Наггетс 109:107 Атланта Хокс 

Хоёр багийн тоглолт гуравдугаар үе өндөрлөхөд 83:83-ийн харьцаатай байсан. Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед талбайн эзэн “Денвер Наггетс” хоёр оноо илүү авснаар хожлоо. “Денвер Наггетс”-аас хамгаалагч Тай Лаусон 23 оноо, найман оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн. Мөн Нэйт Робинсон 15, Рэнди Фой 13, ЖаВаль МакГий

14 оноо авсан. Өнөөдрийн тоглолтод “Денвер”-ийн сэлгээний тоглогчид тун сайн тоглож, 49 оноо авч багаа хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Харин талбайн зочин “Атланта Хокс”-оос Пол Миллсап 29 оноо, арван удаа самбараас бөмбөг авч, зургаан оновчтой дамжуулалт өгч, тун сайн тоглосон ч баг нь хожигдлоо. “Атланта”-гийн сэлгээний тоглогчид ердөө 17 оноо авсан нь хожигдолд хүргэсэн гэхэд болно. Харин гарааны тоглогчдоос Ал Хорфорд 21, Кайл Корвер 16, Жэйсон Тийг 10 оноо, 11 удаа оновчтой дамжуулалт өгч давгүй тоглосон юм.

Хьюстон Рокетс 98:99 Лос Анжелес Лэйкерс

“Лос Анжелес Лэйкерс” Стиве Блэйкийн тоглолтын сүүлийн мөчид амжилттай довтолсон /Buzzer shoot/ гурван оноогоор өрсөлдөгчөө хожлоо. “Лэйкерс” тоглолт дуусахаас 10 секундын өмнө 98:96-ийн харьцаатай хожигдож байсан юм. Стиве Блэйкийг ингэж гурван оноо авч, баг нь хожигдоно гэж “Хьюстон Рокетс”-ийн  Жэймс Харден, Двайт Ховард, Чандлер Парсонс нар ёстой “зүүдлээ ч үгүй” биз ээ.
Өнөөдөр Двайт Ховард өнгөрсөн жил тоглосон “Лэйкерс” багийнхаа анд нарын эсрэг тун сайн тоглосон юм. Энэ тоглолтод “Сахалтай нэгэн” Жэймс Харден 35 оноо, есөн удаа самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн. Мөн Двайт Ховард 15 оноо, 14 удаа самбараас бөмбөг авсан. Өнөөдрийн тоглолтод талбайн эзэн “Хьюстон Рокетс”-ийн залуус тун жигд тоглолтыг үзүүлж, Жереми Лин 16, Чандлер Парсонс 16 оноо авсан ч хожигдлоо. 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж