Платини өсвөрийн хөлбөмбөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.09-нд нийтлэгдсэн

Платини өсвөрийн хөлбөмбөгчидтэй уулзлаа

Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Францын шигшээ багийн домогт хөлбөмбөгч Мишель Платини Монголд хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоогоор зочилж, өсвөрийн футзалны тамирчидтай уулзлаа. Европын шилдэг хөлбөмбөгчөөр гурван жил дараалан тодорч байсан Мишель Платинийг Монголын хөлбөмбөгийн холбоонд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй албаныхан хүлээн авсан юм. Мишель Платини үүний дараа NTV телевизэд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ток шоунд оролцохоор хөдөлсөн юм. Мишель Платини өөрийн хувийн онгоцоор манайд улсад айлчилж байгаа бөгөөд маргааш Казахстан руу явах гэнэ. 













Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж