500 оюутны дотуур байр удахгүй ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2013.11.09-нд нийтлэгдсэн

500 оюутны дотуур байр удахгүй ашиглалтад орно

Оюутны дотуур байрны тоог нэмэгдүүлэхээр 2011 оноос 1000 оюутны дотуур байрыг барьж эхэлсэн. Барилгын ажлыг “Хөхий хан”, “Хөвсгөл геологи” ХХК-иуд гүйцэтгэж байгаа юм. Энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна. Харин БШУЯ-наас оюутны дотуур байрны А корпус буюу 500 оюутны багтаамжтай дотуур байрыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар болжээ.

500 оюутны багтаамжтай “А” корпусыг Улсын комисс өнгөрсөн долоо хоногт шалгаад “Ашиглалтад оруулахад бэлэн болсон” гэж үзсэн байна. Улсын комиссын гишүүд дүгнэлтээ гаргаж, хүлээн авагч, гүйцэтгэгч, захиалагч нар гэрээ байгуулах үлдээд байгаа аж. Харин Б корпус нь бохир, цэвэр усны шугамын хүчин чадал нь хүрэлцэхгүй гэж үзээд худаг ухаж, туршилт хийж байгаа. Тиймээс багагүй хугацаа, хөрөнгө хэрэгтэй болох гэнэ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж