Бангладешт 100 үйлдвэр хаалгаа барьжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Бангладешт 100 үйлдвэр хаалгаа барьжээ

Бангладешийн нийслэлийн захад орших аж үйлдвэрийн бүсэд орших хувцасны үйлдвэрийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлджээ. Үүний улмаас Бангладешт өнөөдөр /2013.ХI.11/ 100 хувцасны үйлдвэр хаалгаа барьж, үйл ажиллагаа нь зогссон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цагдаа нар болон үйлдвэрийн ажилчдын хоорондох мөргөлдөөний улмаас 30 хүртэлх тооны хүн гэмтэж бэртсэн гэнэ.

Бангладешийн Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт ажилчдын сарын цалингийн доод хэмжээг 77 хувиар нэмэгдүүлж, 5300 така /66.25 ам.доллар/ болгохыг дэмжсэн боловч үйлдвэрийн эзэд үүнийг зөвшөөрөөгүй байна. Харин үйлдвэрийн ажилчид цалингийн доод хэмжээг 8114 така /100 ам.доллар/ болгохыг шаардаж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж