Үндэсний археологийн музей байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Үндэсний археологийн музей байгуулна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монголын үндэсний Археологийн музей” байгуулах болсон талаар өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Шинэ музей байгуулах хүрээнд музейн барилга, байгууламж, макет, орчны зураг төслийг шалгаруулах нээлттэй уралдааныг зарлажээ.

“Монголын үндэсний археологийн музей”-н концепцийг англи, монгол хэлээр гаргасан бөгөөд энэ хүрээнд музей зургаан танхимтай байх шаардлагатай аж. Тухайлбал,

  • Чулуун зэвсгийн үе
  • Хүрэл зэвсгийн үе 
  • Төмөр зэвсгийн үе 
  • Хүннүгийн үеийн үзмэр
  • Уйгурын үеийн үзмэр 
  • Эзэнт гүрний үеийн үзмэрийн танхимыг тус тус байгуулах юм байна.

Уралдаан арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилж, ялагчийг арванхоёрдугаар сарын 16-нд  тодруулах ажээ. Уг музейд цаашид Монголын ШУА-ын Археологийн хүрээлэнгийн дэргэд судлагдан, олонд дэлгэхэд бэлэн болсон, агуулахад хадгалаастай байсан, сан хөмрөг нь дүүрсэн Үндэсний түүхий музейгээс үзмэрүүдийг байршуулан, нийтэд танилцуулах юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж