Николас Мадуро 100 бизнесменийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Николас Мадуро 100 бизнесменийг баривчилжээ


Фото: REUTERS

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро  үнээ нэмсэн дэлгүүр хоршоотой хийж буй тэмцлийнхээ явцад 100 орчим бизнесменийг баривчилсан гэж мэдэгдэв.  Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бусад барааны үнэ нэмэгдсэн хариуцлагыг “хөрөнгөтнүүд хүлээнэ” хэмээн Мадуро мэдэгджээ.

Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро бизнесийн орлогын татварын 15-30 хувь болгох хүсэлтэй. Тэрбээр өөрийн Засгийн газартаа Санхүүгийн хямралтай тэмцэх эдийн засийг хамгаалах тусгай агентлаг гэгчийг бий болгосон бөгөөд өөртөө онцгой эрх мэдэл өгөх хуулийг парламентаар батлуулсан байгаа. Тэрхүү хууль дэмжигдэхэд нэг санал дутуу байсан ч сөрөг хүчний нэг депутатыг авлига авсан хэрэгт тулгаж, гишүүний эрх мэдлийг нь буулгаад оронд нь өөрийн талын депутатаа оруулж байж тэрхүү хуулийг батлуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж