Air New Zealand компани 20 хувиа төрд зарлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Air New Zealand компани 20 хувиа төрд зарлаа

Шинэ Зеланд улсын хамгийн том авиа компани болох Air New Zealand компанийн 20 хувийг Засгийн газар нь худалдаж авахаар болжээ. Тус улсын сангийн яам болоод парламентын гишүүд ирэх жилүүдийн агаарын замын бодлогыг шинэчлэх бодлогын хүрээнд уг шийдвэрийг гаргажээ. Air New Zealand компанийн нэгж хувьцааны үнэ дунджаар 1,65 шинэ зеланд доллараар хэмжигддэг бөгөөд 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 363 сая Ш.З Доллараар хэмжигдэж байгаа юм. Тус улсын засгийн газар ирэх жилдээ багтаан дахин хоёр компанийн тодорхой хувийг өөрийн мэдэлд авахаар төлөвлөж байгаа бөгөөд эрчим хүч болоод ашигт малтмалын компани үүнд хамаарч байгаа юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж