Өндөрхааныг Чингис хот болгохоор болов

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Өндөрхааныг Чингис хот болгохоор болов

Хэнтий аймгийн ИТХ анх удаа нээлттэй хуралдаж, хүндэтгэлийн  хуралдаан аймгийн спорт цогцолборт болж өндөрлөлөө. Хэнтий  аймгийн төв Өндөрхаан хотыг Чингис хот болгох төслийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсч хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Чингис хот болгох тогтоолыг гаргалаа.

Хуралдаанд УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Чингис хааны түүхэн цогцолбор төслийн удирдагч “Цагаан шонхор” холдинг ХХК-ийн захирал Ч.Энхтайван, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар зэрэг төлөөлөгчид мөн Хэнтий аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, сумдын төлөөлөл, иргэд хөдөлмөрчид үндэсний монгол хувцастайгаа хүрэлцэн ирж өргөнөөр оролцсон байна. Энэхүү шийдвэрийг УИХ эцэслэн шийдвэрлэх юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж