Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

via Та хамгийн
гоё эмэгтэй


Нэгэн залуу ажлаа тараад орой гэртээ иртэл гэрийнх нь бүх юм эмх замбараагүй
болсон байхыг харжээ. Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байв. Эхнэрийнх
нь машин гадаа гражын хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай
зогсжээ. Тэгээд гэртээ орж иртэл байдал бүр ч аймшигтай байв. Хоосон халтар
хоолны сав, аяга талаар нэг тарсан. Үүдний хивсний нэг зах нь эвхэрсэн, гэрлийн
бүрхүүл нь таазнаасаа нааш салаад хөндийрөн тавиурын дээрээс унах шахаж.
Том өрөөнд зурагтны дуу эцэстээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байна.
Амралтын өрөөний шалаар хүүхдийн тоглоом, хувцас хунар талаар нэг тарсан. Гал
тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг яг тэр бохир
хэвээрээ овоолоостой. Мөн нэг аяга хагарсан ширээний доор хэвтэж байна. Дээд
давхар луугаа гартал шатаар нэг хувцас цувуулан унагажээ. Энэ байдлыг хараад
эхнэрт нь ямар нэг муу зүйл тохиолдож эсвэл тэр маань хүндээр өвдөж гэж бодон
хурдаараа гүйлээ. Ингээд унтлагын өрөөндөө орж иртэл эхнэр нь хэвтээд ном уншиж
байхыг харав. Эхнэр нь нөхрөө харангуутаа, уншиж байсан номноосоо хараагаа түр
салгаж толгойгоо өндийлгөн ялимгүй инээмсэглээд өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай
асуужээ. Өнөөх залуу “жирийн л өдрүүд шиг” гэж хариулав. Араас нь түүнээс маш
гайхсан байдалтайгаар “Өнөөдөр юу болсон юм бэ?” гэж асуув. Эхнэр нь дахин
инээмсэглээд “Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийсэн бэ
гэж асуудаг билүү, тийм ээ. Тэгвэл би өнөөдөр юу ч хийгээгүй” гэж хариулжээ…

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж