Тусгай зөвшөөрлүүдийг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлүүдийг цэгцэлнэ

Бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цөөлөх бодлогыг Засгийн газраас барьж байгаа. Үүний хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Ажлын хэсэг байгуулсан юм. 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн ажлын хэсгийнхэн ажилдаа орсон байна. Уг ажилд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ. Ажлын хэсгийнхэн бүх яамд, агентлагуудаас авсан тусгай зөвшөөрлийг  судлахдаа хэзээ, хэний гарын үсгээр олгогдож байсан мөн ямар шат дамжлага үүсдэг болох, төрийн албаны зүгээс хэр хүндрэл учруулдаг вэ зэрэг олон зүйлийг үндэслэл болгон үзэж судалж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 860 гаруй зөвшөөрлийн судалгаа хийгдээд байгаа бөгөөд саяхан ажлын хэсгийнхний бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.

Н.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж