Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Вьетнамтай хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Вьетнамтай хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 18-29-ний өдрүүдэд Зүүн Өмнөд Азийн орнуудад албан ёсны айлчлал хийж байгаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг багтсан бөгөөд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад айлчлах үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Хууль зүйн яам БНСВУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд уг хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хуулийн байгууллагууд терроризм, мөнгө угаах, хүн худалдаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх эрх зүйн үндэс бий болно. Мөн дээрх гэмт хэргүүдийн талаар харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, хамтарсан сургалт зохион байгуулах эрхтэй болж байгаа аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж