“Супер лиг” маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

“Супер лиг” маргааш эхэлнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу арваннэгдүгээр сарын 22-нд Спортын төв ордонд 17:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн “Супер лиг”-т долоон баг өрсөлдөнө. Өнгөрсөн улирлын аварга Дорнодын “Танан Гарьд” болон Увсын “Эрдэнэдрийлинг Ригс”, Сүхбаатар дүүргийн “SBL Хүлэгүүд”, Баянзүрх дүүргийн “Их-өргөө Аравтууд”, Баянгол дүүргийн “Гурван Тамир”, Улаанбаатар хотын “Альянс Тех Харцагууд” оролцоно. Мөн өнгөрсөн улирлын “Спрайт Супер лиг”-ийн аварга Б.Оросоо эзэнтэй “Монторх” баг дэвшин оролцох юм. “Спрайт Супер лиг” нь Үндэсний “Супер лиг”-ийн доорх лиг юм. Энэ лигт түрүүлсэн баг дээш дэвшин, Үндэсний “Супер лиг”-т өрсөлдөх эрхтэй болдог.

Мөн АНУ-аас 15-18 легионер тоглогч ирэхээр болсон. Легионер тоглогчдын түрүүч болох таван тоглогч Монголд ирээд байна. Хамгийн эхэнд Баянгол “Гурван тамир” багийн легионер тоглогч Крис Лавсон хүрэлцэн ирсэн бол, Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан “ИХ-Өргөө Аравтууд” баг Corey Boone, Aundra Williams гэсэн төвийн тоглогч хүрэлцэн ирээд байна. Corey Boone-ын хувьд 25 настай 206 метр өндөртэй Alvernia University, АНУ-ын EBA лигийн Harrisbury Horizon багт тоглож байсан, Харин Aundra Williams 1989 онд төрсөн 208 см өндөртэй Marshall university, ABL лигт тоглож байсан. Харин Увс “Эрдэнэдрийлинг Ригс” багийн легионер Christopher Moore 1988 онд төрсөн  206 см өндөртэй, 90 кг жинтэй ABA лигийн Atlanta Wildcats, мөн австралийн Pro Shoalharon tigers багт тоглож байсан байна. Харин холбон тоглогч Corey Bethea 1986 онд төрсөн 193 өндөр 80 кг жинтэй  West Virgina university, “Semi pro Deleware”, “Destroyers” багт тоглож байсан юм. Дашрамд дурьдахад энэ жилийн үндэсний “Супер лиг”-ийг Сэнгүр брэнд, М-Си-Эс кока кола компани ивээн тэтгэхээр болсон байна.

2013-2014 оны улирлын нээлтийн тоглолт маргааш 17:00 цагаас Спортын төв ордонд Увс “Эрдэнэдрийлинг Ригс” болон Улаанбаатар “Альянс Тех Харцага” багийн тоглолтоор эхэлнэ. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж